“Эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, шийдэл” уулзалт хэлэлцүүлэг өнөөдөр Ховд аймгийн Ховд хотод болж байна.

Эрдэс баялгийн салбарын бодлого, хуулийн хэрэгжилт болон хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд хэлэлцүүлгийн зорилго чиглэж байна. АМГТГ-ын дарга Л.Баярмандал, уулзалтыг нээж үг хэлэв

Хэлэлцүүлгийг Ховд аймгийн Засаг дарга болон Тамгын газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд уулзалтанд Сумдын Засаг дарга нар аймгийн холбогдох мэргэжлийн байгууллагууд болон хайгуул ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд оролцож байна. .

Өнөөдрийн хэлэлцүүлэгт УУХҮЯ-наас “Эрдэс баялгийн салбараас эдийн засагт үзүүлэх нөлөөлөл ба төрийн бодлого“, АМГТГ-аас“Эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдэл” сэдэвт илтгэлийг тавина.

Хэлэлцүүлгийн 2 дах хэсэгт Байгаль орчин нөхөн сэргээлт хаалт, Орон нутагтай хамтран ажиллах гэрээ, Оролцогч талуудад тулгарч буй асуудал сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөх юм.

Я.Бат-Ирээдүй: Монгол улсын засгийн газраас санаачилсан урт хугацааны шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хийгдэх Эрдэс баялгийн салбарын үйл ажиллагааг
Монголын геологичдын нэгдсэн холбооны зүгээс бүрэн дэмжиж ажиллана.
ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТ, ХАМТЫН АЖИЛЛАГАА, БОЛОМЖ, ШИЙДЭЛ' Ховд аймагт зохион байгуулагдаж байгаа хэлэлцүүлэгт Монголын геологичдын нэгдсэн холбоо ТББ-аас оролцож байна

ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Б.ДҮГЭРЖАВ: БИД БҮХНИЙ ХӨГЖЛИЙН ТУЛГУУР УУЛ УУРХАЙ
Тус аймагт зохион байгуулагдаж буй төр хувийн хэвшил иргэний нийгмийн байгууллагуудын болон тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн нээлттэй ярилцаж бүтээлчээр хэлэлцэх уулзалт хэлэлцүүлэгт Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав " Ил тод хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд тулгарч буй бэрхшээл гарц шийдэл" илтгэлийг хэлэлцүүлэв. Тэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй давхцуулан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохгүй байх зэрэг орон нутагт үүсдэг асуудал болон тулгамдаж буй асуудлын гарц шийдлийг талаар хууль эрхзүйн талаас нь тодорхой саналыг тавив.

ХОВД аймгийн хэмжээнд хайгуулын 49 ашиглалтын 36 нийт 7.6 сая га талбайг хамарсан 85 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Үүнээс 2020 онд хувийн хөрөнгө оруулалтаар 2.1 тэрбум төгрөгийн хайгуулын ажил хийгджээ.