Говь-алтай аймгийн засаг даргын орлогч г.чинбат: ашигт малтмалын томоохон ордуудыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар ашиглалтанд оруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжиж, ил тод хариуцлагатай уул уурхайг хөгжүүлнэ.

Уулзалт хэлэлцүүлгийг нээж ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Г.ЧИНБАТ хэлсэн үгэндээ

Говь-Алтай аймгийн хувьд Геологийн судалгаа 1960 иад оноос эхэлсэн бөгөөд 1:200 000 масштабын геологийн зураглалд 100 хувь, 1:50 000 масштабтай геологийн зураглалд 30 гаруй хувь нь хамрагдсан байдаг бөгөөд одоогоор алт,зэс , нүүрс, төмрийн хүдэр, гэх мэт ашигт малтмалын 86 орд 680 гаруй илрэл олоод байна.

Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын гурван тулгуурт бодлогыг нэг эдийн засгийн үндэс суурь болсон уул уурхай, ашигт малтмалын салбарыг хөгжлийг тус аймагт аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр,аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн нийгмийн хариуцлагыг сайжруулж орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмрийг оруулах , Түгээмэл тархацтай ашигт малтмалын илрэлийн нөөцийн судалгааг хийлгэх , орд газрын нөөцийг тогтоох, үйлдвэрлэлийг стандартад нийцсэн түүхий эдээр хангах гэсэн зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэхэд холбогдох хууль тогтоомжид тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн нэгдсэн ойлголцолд хүрч, орон нутгийн зүгээс гаргаж буй санал санаачлагыг дэмжин хамтран ажиллана гэдэгт итгэж байна гэв.

Илтгэлүүдээс онцлох нь:

ЗАСАГ ДАРГА О.АМГАЛАНБААТАР:

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН НАРАНСЭВСТЭЙН БООМТ НЭЭГДСНЭЭР

НАРАНСЭВСТЭЙ-АЛТАЙ ЧИГЛЭЛД 500 КМ ХАТУУ ХУЧИЛТТАЙ ЗАМ ТАВИГДАЖ, МОНГОЛ УЛС АЗИ ЕВРОПЫГ ХОЛБОСОН ДӨТ ЗАМЫН СҮЛЖЭЭГ БИЙ БОЛГОНО.

Өнөөдрийн хэлэлцүүлэгт УУХҮЯ-наас “Эрдэс баялгийн салбараас эдийн засагт үзүүлэх нөлөөлөл ба төрийн бодлого“, АМГТГ-аас“Эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдэл” Аймгаас " Говь-Алтай аймгийн Эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал" сэдэвт илтгэлүүдийг танилцууллаа.

Илтгэлийг АМГТГ-ын дарга Л.Баярмандал, Аймгийн Засаг дарга О. Амгаланбаатар нар хэлэлцүүлэв.

Хэлэлцүүлгийн 2 дах хэсэг

Байгаль орчин нөхөн сэргээлт хаалт, Орон нутагтай хамтран ажиллах гэрээ, Оролцогч талуудад тулгарч буй асуудал сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөж байна.

Говь-Алтай аймгийн байдлаар ашигт малтмалын АШИГЛАЛТЫН 59 ХАЙГУУЛЫН 68 ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛЫН 9 нийт 136 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байна . Энэ нь нийт нутаг дэвсгэрийн 3,8хувийг эзэлж байна