АМГТГ-аас зохион байгуулж буй “Эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг өнөөдөр Говь-Алтай аймгийн Алтай хотноо эхэллээ.
Ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийг сурталчлах, хэрэгжилтийг хангуулах ажлыг орон нутагт зохион байгуулах Зорилго чиглэл бүхий “ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ШИЙДЭЛ”-уулзалт хэлэлцүүлэг өнөөдөр Говь-Алтай аймгийн Алтай хотод болж байна.
Эрдэс баялгийн салбарын бодлого, хуулийн хэрэгжилт болон хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд хэлэлцүүлгийн зорилго чиглэж байна. Хэлэлцүүлгийг Говь-Алтай аймгийн Засаг дарга болон Тамгын газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд уулзалтанд Сумдын Засаг дарга нар аймгийн холбогдох мэргэжлийн байгууллагууд болон хайгуул ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд оролцож байна. АМГТГ-ын дарга Л.Баярмандал, уулзалтыг нээж үг хэлэв. Тэрээр” Говь-Алтай аймагт зохион байгуулагдаж байгаа “Эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, шийдэл” хэлэлцүүлгээр төр, орон нутаг, хувийн хэвшлийнхэн хамтран геологи, уул уурхайн салбарын талаарх бодит мэдээллийг харилцан солилцож, орон нутагт болон хөрөнгө оруулагчдад үүссэн хүндрэл бэрхшээлийг харилцан ярилцаж, түүнээс гарах гарц шийдлийг тодорхойлсон үр дүнтэй уулзалт болно гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн үгэндээ онцлов.