Монгол улсын Засгийн газраас санаачилсан урт хугацааны шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд болон Уул уурхайн салбар үүсэн байгуулагдсны 100 жилийн ойг тохиолдуулан MERIT төсөл УУХҮЯ, Сүхбаатар аймгийн ЗДТГ-тай хамтран” ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТ, ХАМТЫН АЖИЛЛАГАА, БОЛОМЖ, ШИЙДЭЛ' Зүүн бүсийн хэлэлцүүлгийн 3-р сарын 28,29-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Яам, агентлагууд болон аймгууд харилцан мэдээллээ солилцож нэгдсэн хэлэлцүүлэг, “Хоёр талт" уулзалт хийж, ил тод хариуцлагатай уурхайг төлөвшүүлэхэд орон нутагт тулгарч байгаа асуудлыг хамтран шийдвэрлэх талаар санал солилцов.

Энэхүү хэлэлцүүлгийн төгсгөлд Талуудын оролцооны санаачлагаар "УРИАЛГА"-ын төсөл боловсруулж нийт оролцогчдод танилцууллаа. Уриалгын төсөл талуудын саналыг эцэслэн тусгасны дараа олон нийтэд нээлттэй мэдээлж, хэрэгжилтийг хангахад хамтран ажиллахаар болов.