ТӨЛӨВЛӨГӨӨГ ТАТГАЛЗАХ, АРГА ХЭМЖЭЭ АВАХ ТУХАЙ

            2016-2019 онуудад ашиглалтын үйл ажиллагаа явуулж ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны тайланг ирүүлж нөөцийн хөдөлгөөнийг холбогдох мэргэжилтэн дээр хийсэн боловч тайланг эцсийн байдлаар баталгаажуулж, цаасан хэлбэрээр Геологийн баримтын төв архивт хүлээлгэн өгөөгүй байгаа дараах аж ахуйн нэгжүүд тайлангаа 2022 оны 03 дугаар сарын 15-ны дотор баталгаажуулж хүлээлгэн өгнө үү.

Дээр дурдсан хугацаанд тайлангаа баталгаажуулаагүй тохиолдолд 2022 оны ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөөг татгалзах мөн Зөрчлийн тухай хуулийн 7.11-ийн 2.2-т зааснаар "хайгуулын, ашиглалтын талаар хуульд заасан мэдээ, тайлан, төлөвлөгөөг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл хуурамч мэдээ, тайлан гаргасан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэсний дагуу арга хэмжээ авах үндэслэл бүрдсэнийг анхааруулж байна.

Аж ахуйн нэгжийн нэр Лицензийн дугаар Он АМ-ын төрөл Буцаасан шат
1 Алтайхангай бүрд MV-006505 2016 Алт (Шороон) Технологийн хэсэг
2 Харзанар MV-005970 2016 Алт (Шороон) Технологийн хэсэг
3 ХОТУ MV-003108 2016 Алт (Шороон) Технологийн хэсэг
4 Хөхдэл-Инвест MV-020587 2016 Алт (Шороон) Технологийн хэсэг
5 Монголчех металл MV-001105 2016 Хайлуур жонш Технологийн хэсэг
6 Толгойтын гол MV-005959 2016 Алт (Шороон) Эдийн засгийн хэсэг
7 Жи Кэй Эм Кэй MV-015066 2017 Алт (Шороон) Технологийн хэсэг
8 Империал гоулд майнинг MV-015643 2017 Алт (Шороон) Технологийн хэсэг
9 Мон хуа энерги MV-020893 2017 Алт (Шороон) Технологийн хэсэг
10 Арвинхүдэр PP-000010 2017 Төмөр Технологийн хэсэг
11 Шенгчан MV-015571 2018 Алт (Шороон) Технологийн хэсэг
12 Ган болд металл PP-000014 2018 Төмөр Технологийн хэсэг
13 Түшиг-Интернэшнл MV-018936 2018 Хайлуур жонш Технологийн хэсэг
14 Хүрэнбэлчир MV-013456 2018 Хайлуур жонш Технологийн хэсэг
15 Яаньтай-Уул PP-000002 2018 Хайлуур жонш Технологийн хэсэг
16 Арвинхүдэр PP-000010 2019 Төмөр Технологийн хэсэг
17 Ган эрдэс хүдэр PP-000009 2019 Төмөр Технологийн хэсэг
18 ШТН MV-007257 2019 Бар/м (Шохойн чулуу) Технологийн хэсэг
19 Эрдэнэгипс MV-017436 2019 Гөлтгөнө Технологийн хэсэг
20 АДАЭ MV-020796 2019 Хайлуур жонш Технологийн хэсэг
21 Монголжүюаньли MV-010988 2019 Хайлуур жонш Технологийн хэсэг