СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД ОРОЛЦОГЧ

АЖ АХУЙН НЭГЖИЙН АНХААРАЛД

Ашигт малтмал, газрын тосны газраас 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр зарлагдсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох дараах талбайн сонгон шалгаруулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн ирүүлсэн Сонгон шалгаруулалтын үнийн саналыг 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 16 цаг 00 минутанд  тус байгууллагын 209 тоот өрөөнд нээнэ. Үүнд:

  1. Талбайн код: СШ-61-1

Дундговь аймгийн Өндөршил сумын нутаг 1372.42 га бүхий Цагаан-2 нэртэй талбай

  • “Алтайн хар азарга групп” ХХК

2. Талбайн код: СШ-61-3

Дундговь  аймгийн Өндөршил, Гурвансайхан, Өлзийт сумдын нутаг 10778.66 га Шаргын уул нэртэй талбай

  • “Мөнх-Ачлал” ХХК

3. Талбайн код: СШ-61-6

Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын нутаг 1874.45 га бүхий Баянбулаг нэртэй талбай

  • “Бирюза гео” ХХК
  • “Алтан тоонот өргөө” ХХК

4. Талбайн код: СШ-61-8

Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын нутаг 5324.68 га бүхий Дов нэртэй талбай

  • “Голден хаммер” ХХК
  • “Басис” ХХК

5. Талбайн код: СШ-61-9

Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын нутаг 10929.44 га бүхий Сайхан дэвцэг нэртэй талбай

  • Цагаан тамич” ХХК
  • Талст алт” ХХК

6. Талбайн код: СШ-61-12

Дорнод аймгийн Гурванзагал сумын нутаг 7221.2 га бүхий Өрмийн овоот нэртэй талбай

  • “Голден хаммер” ХХК
  • “Нүүрс хими технологи” ХХК

7. Талбайн код: СШ-61-14

Ховд аймгийн Булган сумын нутаг 1610.27 га бүхий Баарангийн урд нэртэй талбай

  • “Бирюза гео” ХХК
  • “Ларимар” ХХК
  • “Олз буян” ХХК
  • “Их наяд ресурс” ХХК

8. Талбайн код: СШ-61-15

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутаг 5331.32 га бүхий Цахир толгой нэртэй талбай

  • “Ундармал хүдэр” ХХК
  • “Булаг баян групп” ХХК
  • “Мөнх-Ачлал” ХХК
  • “Нүүрс хими технологи” ХХК
  • “Хуучин андууд” ХХК
  • “Алтан тоонот өргөө” ХХК
  • “Алтайн хар азарга групп” ХХК
  • “Буман сор орд” ХХК
  • “Дельта эксплорэйшн” ХХК

Сонгон шалгаруулалтын үнийн саналыг нээхэд дээр дурдсан оролцогч аж ахуйн нэгжүүд эрх бүхий төлөөлөлөө заавал оролцуулна уу.  Сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн дарга, утас 263921

                                         

АНХААРУУЛГА

КОВИД-19 цар тахалтай холбоотойгоор халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, хүн хоорондын зайгаа анхаарах. Аж ахуйн нэгжийн захирал эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгч нь иргэний үнэмлэх, вакцины 2 тундаа хамрагдсан бичигтэйгээ ирэх бөгөөд тогтоосон хугацаанд ирээгүй бол саналыг задлахгүйгээр хүчингүйд тооцно.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН КОМИСС