Сонгон шалгаруулалтанд оролцогч аж ахуйн нэгжийн анхааралд
Ашигт малтмал, газрын тосны газраас 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр зарлагдсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох дараах талбайн сонгон шалгаруулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн ирүүлсэн Сонгон шалгаруулалтын үнийн саналыг 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 16 цаг 00 минутанд тус байгууллагын 209 тоот өрөөнд нээнэ. Үүнд:
- Талбайн код: СШ-60-1
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг 9751.72 га бүхий бүхий Эрдэнэ нэртэй талбай
"Нүүрс хими технологи" ХХК
- Талбайн код: СШ-60-2
Сүхбаатар аймгийн Эрдэнцагаан сумын нутаг 10692.34 га бүхий Бухт-3 нэртэй талбай
“Ланд оре" ХХК
"Ларимар" ХХК
"Эс сайн" ХХК
- Талбайн код: СШ-60-5
Дорнод аймгийн Матад, Баянтүмэн сумдын нутаг 3869.96 га бүхий Цагаан овоо нэртэй талбай
“Дельта эксплорэйшн” ХХК
- Талбайн код: СШ-60-7
Дорнод аймгийн Матад сумын нутаг 11147.36 га бүхий Сэрвэн нэртэй талбай
"Нүүрс хими технологи" ХХК
“Цагаан тамич” ХХК
- Талбайн код: СШ-60-10
Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын нутаг 10960.72 га бүхий Бугат-1 нэртэй талбай
“Алтан тоонот өргөө” ХХК
- Талбайн код: СШ-60-11
Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын нутаг 7986.58 га бүхий Бугат-3 нэртэй талбай
“Алтан тоонот өргөө” ХХК
"Өнгөт маргад" ХХК
- Талбайн код: СШ-60-15
Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутаг 2883.82 га бүхий Цагаантолгой-3 нэртэй талбай
"Монгол алт" ХХК
“Алтайн хар азарга групп” ХХК
Сонгон шалгаруулалтын үнийн саналыг нээхэд дээр дурдсан оролцогч аж ахуйн нэгжүүд эрх бүхий төлөөлөлөө заавал оролцуулна уу.
Сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн дарга, утас 263921
АНХААРУУЛГА
КОВИД-19 цар тахалтай холбоотойгоор халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, хүн хоорондын зайгаа анхаарах.
Аж ахуйн нэгжийн захирал эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгч нь иргэний үнэмлэх, вакцины бүрэн тундаа хамрагдсан бичигтэйгээ ирэх бөгөөд тогтоосон хугацаанд ирээгүй бол саналыг задлахгүйгээр хүчингүйд тооцно.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН КОМИСС