Ашигт малтмал, газрын тосны газрын 2016 оноос ашиглаж эхэлсэн Хайгуулын ажлын болон Ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө, тайланг хүлээж авах цахим системийн өргөтгөл, шинэчлэлийн ажлыг ХБНГУ-ын Геошинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэн (BGR)-ээс хэрэгжүүлж байгаа Монгол Улсын эрдэс баялгийн салбар дахь институцын болон боловсон хүчний чадавхыг хөгжүүлэх –II төслийн дэмжлэгтэйгээр программ хөгжүүлэгч Тайдер ХХК-ийн шинэчилсэн системийг 2021.10.19-10.21-ний өдрүүдэд тус газрын Уул уурхай, судалгааны хэлтэс, Ашигт малтмалын хайгуулын хэлтэс, Нүүрс, судалгааны хэлтсийн мэргэжилтнүүд болон геологи, уул уурхайн чиглэлийн 40 орчим ААН-ийг оролцуулсан туршилтын ажлыг амжилттай зохион байгууллаа.

Шинэчилсэн системийн ашиглалтын талаарх танилцуулга, сургалтыг 2021 оны 11 дүгээр сарын эхээр хийхээр төлөвлөж байгаа тул ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч та бүхэн идэвхтэй оролцохыг хүсье.

Ашигт малтмал, газрын тосны газар

2021 он