Нэг. Зорилго

Монгол Улсад уул уурхайн салбар үүсэн байгуулагдсны 100 жилийн ойд зориулж уул уурхайн салбарын түүх, хөгжил, ирээдүйн зорилтыг илтгэсэн дараах загварын уралдааныг зарлаж байна. Үүнд:

а. Уул уурхайн салбарын лого;

б. 100 жилийн ойн хүндэт тэмдэг.

Хоёр. Шалгуур үзүүлэлт

Энэхүү уралдаанаар 100 жилийн ойн энгэрийн тэмдэг болон логоны шилдэг загварыг шалгаруулах ба эдгээрийг доорх шалгуураар шалгаруулна.

  1. 100 ойн хүндэт тэмдэг:
  • 100-н жилийг бэлгэдсэн тоо орсон байх;
  • Уурхайн бэлгэдэл орсон байх;
  • Хэлбэрийн хувьд медалийн хэлбэртэй байх;
  • Өнгөний код, хэмжээг гаргасан, агуулгын тайлбарыг дэлгэрэнгүй бичсэн байх;
  • Уурхай, уурхайчдын дүрстэй байж болно.
  1. 100 жилийн ойн лого /ойгоор гарах тэмдэглэлийн дэвтэр, үзэг, цүнх, сувинер, тор гэх мэт зүйл дээр тавигдана/:
  • 100-н тоо эсвэл 100 жил гэсэн бичиглэлийг каллиграфи болон бусад төрлөөр бичнэ.
  • Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийг шууд таних өөр бичиглэл оруулж болно.
  • Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн дүрстэй байж болно.
  • Өнгөний код, хэмжээг гаргасан, агуулгын тайлбарыг дэлгэрэнгүй бичсэн байна. Нэг оролцогч хэд хэдэн хувилбараар загвар ирүүлж болно.

Гурав. Шагнал, урамшуулал

а. 100 ойн хүндэт тэмдэг: 1-р байр           1,000,000.00₮

б. 100 жилийн ойн лого: 1-р байр             1,000,000.00₮

Дөрөв. Хугацаа

Уралдаант шалгаруулалтад орох хувь хүн, хуулийн этгээдийн материалыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны “Сонгон шалгаруулах ажлын хэсэг”  2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 17:00 цаг хүртэл “Монгол улс, Улаанбаатар, Нэгдсэн Үндэстний гудамж-5/2, Засгийн газрын II байр, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 301 тоот өрөө, Сонгон шалгаруулах ажлын хэсэг” гэсэн хаягаар хүлээн авна.

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ