Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 06.00 цагаас 04 дүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэл улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, нийслэлд улаан түвшин тогтоосонтой холбогдуулан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг цахимаар буюу Kherlenchimeg.n@mrpam.gov.mn хаягаар хүлээн авах болсныг мэдэгдье.

Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах аж ахуйн нэгжүүд  АМТХ-ийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу  тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө   холбогдох баримтуудын хамт ирүүлэх бөгөөд бүрдүүлбэр дутуу, хугацаа хоцроохгүй байхад анхаарна уу.

Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн хугацаа дуусгавар болсны дараа манай газарт тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийн материалын эх хувийг ирүүлж бүртгэлээ хийлгэнэ үү.

АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗРЫН

 ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН КАДАСТРЫН ХЭЛТЭС