АШИГТ МАЛТМАЛЫН ХАЙГУУЛЫН БОЛОН

АШИГЛАЛТЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧ ААН-ИЙН АНХААРАЛД

Монгол улсын Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хөл хорио тогтоосонтой тул Ашигт малтмалын тухай хуулийн 32, 34 дүгээр зүйлд заасны дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг цахимаар /Online/ төлж, тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн тухай баримтаа ГУУКадастрын хэлтсийн Тусгай зөвшөөрлийн  төлбөр, үйлчилгээний хөлс хариуцсан мэргэжилтэн У.Сүхбаатарын sukhbaatar.u@mrpam.gov.mn /утас-263942, 88110077/ цахим шуудангаар илгээнэ үү.

Цахимаар төлсөн тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийн баримтыг хүлээн авч УУККСистемд бүртгэсний дараа аж ахуй нэгж байгууллагуудтай утсаар холбогдож төлбөр төлсөн тухай баримтыг авч ирж тэмдэглэгээ хийлгэх цагийг мэдэгдэх болно.

Жич:Цахимаар төлбөрийн баримт илгээхдээ холбогдох утасны дугаараа бичнэ үү.

ГУУКХэлтэс

2021.04.09