Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч ААН-ийн анхааралд
Гамшигаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан хүн амын бөөгнөрөл үүсгэхгүй байх үүднээс Ашигт малтмалын тухай хуулийн 32, 34 дүгээр зүйлд заасны дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлсөн тухай баримтаа Кадастрын хэлтсийн Тусгай зөвшөөрлийн төлбөр, үйлчилгээний хөлс хариуцсан мэргэжилтэн У.Сүхбаатарын sukhbaatar.u@mrpam.gov.mn /утас-263942, 88110077/ цахим шуудангаар илгээнэ үү.
Цахимаар төлсөн тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийн баримтыг хүлээн авч УУККСистемд бүртгэсний дараа аж ахуй нэгж байгууллагуудтай утсаар холбогдож төлбөр төлсөн тухай баримтыг авч ирж тэмдэглэгээ хийлгэх цагийг мэдэгдэх болно.
Жич:Цахимаар төлбөрийн баримт илгээхдээ холбогдох утасны дугаараа бичнэ үү.
КАДАСТРЫН ХЭЛТЭС