Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг дэвсгэрт нүүрс олборлогч аж ахуйн нэгж болон хууль бус нүүрс олборлогч иргэдийн үйл ажиллагааны тухай

Улаанбаатар хотын Налайх дүүргийн иргэд болон Орон нутгийн удирдлагаас тус дүүрэгт нүүрс олборлож буй далд малталтууд суурьшлын бүсийн доогуур нэвтрэх болсноос иргэний байшин цуурах, суулт өгөх болсон тухай УУХҮЯ, АМГТГ-т мэдээлэл ирсний дагуу ажиллаж эхлээд байна.

Нүүрс олборлож буй иргэд, аж ахуйн нэгжүүдийн талбай дээр очиж ажиллах үед дээрхи нөхцөл байдал үүсээд байсан төдийгүй Налайхын төмөр замд хүртэл суулт өгч нөлөөлж эхэлсэн байсан.

Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа нүүрс олборлож буй иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгжүүдийн хуулиар хүлээсэн үүргийн биелэлт, холбогдох хуульд заасан бичиг баримтын бүрдүүлэлт, орд ашиглах ТЭЗҮ, БОНБҮнэлгээ болон жил бүрийн уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, далд уурхайн аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм, бичил уурхайн аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмийн хэрэгжилтийн байдлыг судалж үзэхэд 2017 оны байдлаар Ашиглалтын 31 тусгай зөвшөөрөлийг эзэмшигч аж ахуйн нэгжүүдээс Нөөцийн тайлан боловсруулан ТЭЗҮ хийлдэж баталгаажуулсан 2, 2016 оны уулын ажлын төлөвлөгөө батлуулан ажилласан 1, 2017 онд уулын ажлын төлөвлөгөө батлуулахаар материал ирүүлсэн аж ахуйн нэгж байхгүй байна.

Налайх дүүрэгт нүүрс олборлогч аж нэгжүүд

Д/д

ТЗ-ийн

дугаар

Талбайн нэр

Талбайн хэмжээ (га)

Эзэмшигч

Олгосон огноо

Дуусах огноо

1

MV-000183

Нүүрс

1.81

Налайх-Од ХХК

1996.07.09

2026.07.09

2

MV-000221

Налайх

198.84

Сүмбэрхудаг ХХК

1996.10.28

2026.10.28

3

MV-000270

Налайх

0.54

Эрдэсналайх ХХК

1995.09.30

2025.09.30

4

MV-000876

Налайх

18.35

Зоогийн-Эх ХХК

1997.12.25

2027.12.25

5

MV-000906

Налайх

10.30

Уул уурхайн аврах анги

1992.12.30

2022.12.30

6

MV-015531

Налайх

2.13

1997.12.30

2027.12.30

7

MV-000995

Налайх

25.72

Кенже ХХК

1998.02.20

2028.02.20

8

MV-011593

4-р давхрага

13.50

2006.03.30

2036.03.30

9

MV-011594

Алаг тогоо

11.32

2006.03.30

2036.03.30

10

MV-002645

53-р уклоны зүүн

5.46

Ордтрейд ХХК

2000.10.09

2030.10.09

11

MV-003054

Ногоон толгой

13.13

НК ХХК

2001.03.12

2031.03.12

12

MV-003978

Налайх

25.75

Хоргын чулуу ХХК

2001.12.20

2031.12.20

13

MV-004561

Зүүн жигүүр

10.77

Таваншүтээн трейд ХХК

2002.06.22

2032.06.22

14

MV-011853

Зүүн жигүүр

6.65

2006.07.06

2036.07.06

15

MV-005008

Олон дов

25.88

Заяатүвшин ХХК

2001.04.27

2031.04.27

16

MV-007976

Налайх

30.74

Эрдэнийн хөгжил ХХК

2004.07.23

2034.07.23

17

MV-008744

Налайхын урд

0.37

Эхийн сэтгэл ХХК

2004.04.21

2034.04.21

18

MV-009192

Налайх гол-1

4.04

Күнлүн ХХК

2005.01.24

2035.01.24

19

MV-010423

Их уурхай

15.94

Жиншентан ХХК

2005.09.12

2035.09.12

20

MV-011125

Ногоон толгой-2

19.94

Сатурнпрогресс ХХК

2006.01.18

2036.01.18

21

MV-011377

Налайх

28.93

Цагаанташаа ХХК

2006.02.17

2036.02.17

22

MV-012324

Харганат

144.09

Хү хү хуай ХХК

2007.01.08

2037.01.08

23

MV-012680

Олз

6.17

Ёнченг ХХК

2007.09.04

2037.09.04

24

MV-013257

Олз-1

14.76

Налайх-Алхам ХХК

2008.02.15

2038.02.15

25

MV-013263

Билэг хөтөл

14.21

Билэгхөтөл ХХК

2008.02.15

2038.02.15

26

MV-013499

Ногоон толгой-1

10.69

Төгс-Эрхэс

2001.03.12

2037.02.09

27

MV-014416

Авзага хайрхан

7.26

Авзаганалайх ХХК

2007.10.02

2037.10.02

28

MV-015595

Ундрах толгой

29.25

Их-Урсгал ХХК

2010.06.21

2040.06.21

29

MV-016707

Налайх-1

108.14

Ундрахдөл ХХК

2010.11.11

2040.11.11

30

MV-017178

Ногоон толгой-1

12.23

Баялаг-Оч ХХК

2001.02.08

2032.02.08

31

MV-020497

Харганат-3

49.60

Танлон ХХК

2005.05.13

2035.05.13

Түүнээс гадна Налах дүүрэгт гар аргаар нүүрс олборлогчид хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажилладаггүй түгээмэл зөрчил байгаагаас 1992-2017 оны хооронд налайхын нүүрсний ордын далд малталтын амнуудад хүчил төрөгчийн дутагдал орох, нурангад дарагдах байдлаар 735 хүн осолд өртөж, 234 хүн нас барсан байна.

Эдгээр зөрчлүүдийг арилгах тухай холбогдох төрийн байгууллагууд өнгөрсөн онуудад олон удаагийн төрөл бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн боловч тодорхой үр дүнд хүрэхгүй байна. Хамгийн сүүлд 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн УМХЕГ-ын байцаагчдын хамтарсан дүгнэлтээр зөрчил бүхий аж ахуйн нэгжүүдийн аж ахуйн үйл ажиллагааны эрхийг түдгэлзүүлэн хууль бусаар нүүрс олборлож байгаа иргэдийн үйл ажиллагааг зосгоох тухай мэдэгдэж байсан байдаг.

Гэтэл өнөөдрийг хүртэл дээрхи зөрчлүүдээ арилгаагүйн дээр улсын байцаагчийн тавьсан актыг зөрчиж ажилласаар байгаа аж ахуйн нэгжүүдийн ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлүүдийг түдгэлзүүлэх, цаашлаад цуцлах хүртэл арга хэмжээ авахаар болоод байна.

Эхний ээлжинд эдгээр зөрчил бүхий “Жиншентан” ХХК-ийн MV-010423 дугаартай, “Орд трейд” ХХК-ийн MV-002645 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлахаар шийдвэрлэлээ.

 АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР