Сонгон шалгаруулалтын санал хүлээн авах хугацааг сунгах тухай
Аж ахуй нэгжүүдийн анхааралд
Монгол улсын Засгийн газрын 2020 оны 178, 181 дүгээр тогтоолоор Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын халдварыг хязгаарлах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06:00 цагаас 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд шилжүүлсэнтэй холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/104 дүгээр тушаалаар зарласан СШ-45 сонгон шалгаруулалтын техникийн болон үнийн саналыг нээх, үнэлэх ажиллагааг, мөн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2020 оны А/111, А/114 дүгээр тушаалаар зарласан СШ-46, СШ-47 сонгон шалгаруулалтын санал хүлээн авах хугацааг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаагаар тус тус сунгасныг үүгээр мэдэгдэж байна.