Тендерийн урилга
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь эрх бүхий тендерт оролцогчдоос “УУХҮЯ-ны харьяа байгууллагуудын барилгын их засвар” /улсын хэмжээнд/ -ыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Үнийн санал ирүүлэх ажлын тоо хэмжээ болон бусад холбогдох материалыг хавсаргасан болно.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) үнэ төлбөргүйгээр татан авах боломжтой бөгөөд тендерт оролцохын тулд эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар цахим тендерийн хураамж төлнө. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Уг тендер нь цахим тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулагдаж байгаа тул Тендерт оролцогч нь цахим худалдан авах ажиллагааны систем /www.tender.gov.mn/-д өөрийн аж ахуйн нэгжийн үндэсний тоон гарын үсэгийн гэрчилгээг ашиглан хувийн нууцлалын кодоор нэвтрэн орж тендерийн материалаа цахим /PDF/ хэлбэрээр 2020 оны 06-р сарын 02-ны өдрийн 9:00 цаг-аас өмнө ирүүлнэ.
Тендерийн хамт төсөвт өртгийн 2 хувьтай тэнцүү төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийн нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2020 оны 06-р сарын 02-ны өдрийн 9:30 цагт Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-3, Засгийн газрын 12-р байрны баруун жигүүр, Ашигт малтмал, газрын тосны газрын 3 давхарын 304 тоот хурлын зааланд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй. Монгол улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй. Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Захиалагчийн хаяг:
“Ашигт малтмал, газрын тосны газар” Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-3, Засгийн газрын 12-р байр; 213 тоот, өрөөний утас: 263632, гар утас:99639963