Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3 дахь заалт, Төрөөс эрдэс баялагийн салбарт баримтлах бодлогын 2.1.7-д заасныг тус тус үндэслэн “Ил уурхайн аюулгүй байдлын дүрэм”-ийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/231, А/368 дугаар хамтарсан тушаалаар батлуулж Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлийн 4632 дугаарт бүртгүүллээ.

Иймд нийт ашиглалтын тусгай зөвшөөрөл эзмшигчид нь “Ил уурхайн аюулгүй байдлын дүрэм”-тэй танилцаж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг мэдэгдье. 

“Ил уурхайн аюулгүй байдлын дүрэм”-ийг эндээс татаж авна уу.

УУЛ УУРХАЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ХЭЛТЭС