Улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 24 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс  А-80 автобензин 26, Аи-92 автобензин 28, дизелийн түлш 21, ТС-1 онгоцны түлш 8 хоногийн нөөцтэй байна. Жижиглэнгийн үнийн өөрчлөлтийг орон нутаг дахь төлөөлөгчид болон "Магнай трейд" ХХК-иас ирүүлсэн мэдээг үндэслэсэн бөгөөд мэдээнээс харахад жижиглэнгийн үнэд өөрчлөлт ороогүй байна.

Бөөний борлуулалтын үнийн хувьд Улаанбаатар хот дахь "Магнай трейд" ХХК-ийн дизелийн түлшний бөөний үнэ 50 төгрөгөөр, Дорнод аймаг дахь дизелийн түлшний бөөний борлуулалтын үнэ 40-100 төгрөгөөр тус тус буурсан бол бусад компани болон аймгуудын хувьд өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад бөөний үнэд өөрчлөлт ороогүй байна. Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр нэг тонн түүхий газрын тосны үнэ 398.65-447.75 ам.доллар буюу баррель нь 53.49-58.93 ам.доллар ($)-ын хооронд хэлбэлзсэн байна.