ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд  /2019.09.03/ АМГТГ-ын дарга Х.Хэрлэн Оросын Холбооны Улсын “Росгеологи” хувьцаат нийгэмлэгийн  Ерөнхий захирал С.Н. Горьков нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав. Хамтын ажиллагааны гол чиглэл нь байгалийн баялгийг зохистой хөгжүүлэхэд  чиглэж,  Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын хэвлийн геологийн судалгааны асуудлаар гүйцэтгэх хамтын  үйл ажиллагааны үндэс болох бөгөөд хоёр улсын хууль, тогтоомжийн дагуу хэрэгжих юм.

Фото эх сурвалж News.mn