БНХАУ-ын геологийн албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн зөвлөх Ноён.Зонг Хонг Тао тэргүүтэй БНХАУ-ын Байгалийн Баялгийн Яамны харьяа Геологийн албаны төлөөлөгчид Ашигт малтмал, газрын тосны газрын урилгаар 2019 оны 7 дугаар сарын 25-наас 29-ний өдрүүдэд Монгол улсад айлчилсан бөгөөд энэ үеэр өмнөх хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн геологийн судалгааны ажлын үр дүнг харилцан дүгнэж, санал солилцлоо.