ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ТЭСЭЛГЭЭНИЙ АЖИЛ ХИЙХ, ИМПОРТЛОХ, ҮЙЛДВЭРЛЭХ, ХУДАЛДАХ, ТЭСЭЛГЭЭНИЙ АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН АНХААРАЛД

ТЭСРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЛИЙН ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ТҮР ЗОГСООХ ТУХАЙ

Тулгар төрийн 2228, Их Монгол улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан төв, орон нутагт тээвэрлэгдэж байгаа тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийнг тээврийн замд харгалзан хүргэх ажлыг 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 16-ны өдрийг дуустал түр зогсоож байгааг мэдэгдье.

Иймд уул уурхайн үйлдвэрлэлийн жигд ажиллагааг хангах үүднээс тэсэлгээний ажил хийж буй компаниудад тэсрэх материал, тэсэлгээний хэрэгслийн хангалтыг зохицуулж, дурдсан хугацаанд агуулахын харуул хамгаалалтыг чангатган хариуцлагатай ажиллахыг анхааруулж байна.

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР