Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, БНСУ-ын Газрын тосны бүтээгдэхүүний чанар, хангамжийн газар хамтран 2019 оны 7 дугаар сарын 3-наас 4-ний хооронд “Түлшний чанарын удирдлагын тогтолцоо” сэдэвт сургалтыг Монгол Улсад газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн, төрийн бус байгууллагууд болон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл нийт 100 гаруй хүнийг хамруулан амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтаар БНСУ-ын Газрын тосны бүтээгдэхүүний чанар хангамжийн газрын бизнесийн салбар хариуцсан гүйцэтгэх захирал Ноён.Ким Донг Кил тэргүүтэй төлөөлөгчид, мэргэжилтнүүд өөрийн улсын газрын тосны салбарын чанар удирдлагын тогтолцоо болон хууль, эрх зүйн орчны талаарх танилцуулга хийж, энэ салбарын мэргэжилтнүүдэд газрын тосны бүтээгдэхүүний шинжилгээний тоног төхөөрөмжүүдийг ашиглах арга зүй, химийн лабораторийн аюулгүй байдлыг талаар мэдээлэл хийлээ. Цаашид шатахууны чанарын хяналтын тогтолцоог сайжруулах, боловсронгуй болгох, хэрэгжүүлэх талаар хамтран ажиллах саналаа солилцлоо.