Газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүний импорт, үлдэгдэл, үнийн тухай товч мэдээ
Улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 44 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 100, Аи-92 автобензин 49, дизелийн түлш 36, ТС-1 онгоцны түлш 30 хоногийн нөөцтэй байна. УБ хотын шатахууны жижиглэнгийн үнэ "Магнай Трейд" ХХК, "Петровис" ХХК-иудын Аи-92 автобензин 80 төгрөг, Аи-95 автобензин 40 төгрөг, дизелийн түлш 40-80 төгрөг, "Магнай Трейд" ХХК-ийн А-80 автобензин 80 төгрөгөөр тус бүр өссөн байна. Бөөний шатахууны үнэ “НИК” ХХК-ийн А-80 автобензин, дизелийн түлш тус бүр 50 төгрөг, Дархан-Уул аймагт А-80 автобензин 30 төгрөг, Аи-92 автобензин 60 төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр нэг тонн түүхий газрын тосны үнэ 497.44-556.1 ам.доллар буюу баррель нь 63.75-73.19 ам.доллар ($)-ын хооронд хэлбэлзсэн байна.