Газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүний импорт, үлдэгдэл, үнийн тухай товч мэдээ
Улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 45 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 102, Аи-92 автобензин 52, дизелийн түлш 35, ТС-1 онгоцны түлш 25 хоногийн нөөцтэй байна.
Орон нутгийн шатахууны жижиглэнгийн үнэ А-80 автобензин 40-125 төгрөг, Аи-92 автобензин 40-80 төгрөг, Аи-95 автобензин 60-90 төгрөг, дизелийн түлш 15-60 төгрөгөөр аймаг тус бүр өссөн байна. Мөн "Шунхлай" ХХК-ийн Аи-95 автобензин 20 төгрөгөөр буурсан байна.
Бөөний үнэ “Магнай Трейд” ХХК, “Ай Си Ай Си” ХХК-иудын А-80 автобензин 80-160 төгрөг, Аи-92 автобензин 90-180 төгрөг, дизелийн түлш 70-80 төгрөг, “НИК” ХХК-ийн дизелийн түлш 30 төгрөгөөр тус бүр өссөн байна. "Шунхлай" ХХК болон Дархан-Уул аймагт дизелийн түлш 50 төгрөгөөр буурсан байна.
Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр нэг тонн түүхий газрын тосны үнэ 452.56-541.81 ам.доллар буюу баррель нь 62.25-71.31 ам.доллар ($)-ын хооронд хэлбэлзсэн байна.