Газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүний импорт, үлдэгдэл, үнийн тухай товч мэдээ
Улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 48 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 106, Аи-92 автобензин 45, дизелийн түлш 41, ТС-1 онгоцны түлш 25 хоногийн нөөцтэй байна. Өнгөрсөн 7 хоногт жижиглэнгийн үнэ Улаанбаатар хот дахь Шунхлай ХХК-ийн Аи-92 автобензин 25 төгрөгөөр буурсан байна. Зүүн бүсэд А-80 автобензин 50 төгрөг, Аи-92 автобензин 50 төгрөг, Аи-95 автобензин 35-50 төгрөг, дизелийн түлш 40-60 төгрөгөөр, Төвийн бүсийн А-80 автобензин Төв, Дундговь, Говьсүмбэр аймгуудад 50-80 төгрөгөөр, Аи-92 автобензин 40-50 төгрөгөөр, Аи-95 автобензин Улаанбаатар хотод 40 төгрөгөөр, Говьсүмбэр аймагт 60 төгрөгөөр, Замын-Үүд сумд 60 төгрөгөөр, Дизелийн түлш Улаанбаатар хотод 48 төгрөгөөр, Төв, Дархан-уул, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймгуудад 30-55 төгрөгөөр, Замын-Үүд сумд 40 төгрөгөөр, Хангайн бүсэд А-80 автобензин Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудад 45-50 төгрөгөөр, Аи-92 автобензин Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудад 50 төгрөгөөр, Дизелийн түлш 50 төгрөгөөр, Баруун бүсэд А-80 автобензин Говь-Алтай, Завхан, Ховд аймгуудад 50 төгрөгөөр, Аи-92 автобензин 50 төгрөгөөр, Дизелийн түлш 50 төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр нэг тонн түүхий газрын тосны үнэ 463.32-538.70 ам.доллар буюу баррель нь 63.25-70.90 ам.доллар ($)-ын хооронд хэлбэлзсэн байна.