Санамж бичиг байгуулав
Өнөөдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн асуудал хариуцсан орлогч дарга М.Энхжаргал Их Британи Умард Ирландын нэгдсэн Вант Улсад төвтэй Датамайн интернэшнл компанитай санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд Ашигт малтмал, газрын тосны газрын геологи, уул уурхай, мэдээлэл, мэдээллийн технологийн асуудал хариуцсан мэргэжлийн алба, хэлтсүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, “DATAMINE” геологи, уул уурхайн цогц программ хангамжийг танилцуулах, ашиглах, уг программ хангамж дээр ажиллах мэргэжилтнүүдийг дотооддоо болон гадаад улс орнуудад мэргэжил дээшлүүлэх, сургалтанд хамруулах зэрэг ажлууд хийгдэнэ.