Ашигт малтмал, газрын тосны газраас сонгон шалгаруулалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр СШ-33-5 дугаарт  Увс аймгийн Тариалан, Өмнөговь сумдын нутагт орших 9442.55 га бүхий Харгайт улаан нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарласныг хүчингүй болгосон тул уг талбайд сонгон шалгаруулалтын санал хүлээн авахгүй болохыг мэдэгдье.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН КОМИСС