Монгол Улсын геологи, эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх үйлсэд дорвитой хувь нэмэр оруулсан, ашигт малтмлын орд газруудын эрэл, хайгуулын ажпыг хийж гүйцэтгэсэн, үр дүн, нөөцийн тооцооны тайлан бичиж хамгаалсан хамт олны ажлын амжилт, бүтээлийг “Хайгуулын шилдэг баг”, геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн, үр дүнгийн тайлан бичиж хамгаалсан хамт олны ажлын амжилт, бүтээлийг “Зураглалын шилдэг баг”-аар шалгаруулна.

Шалгарсан хамт олныг Монгол Улсад Үндэсний геологийн алба байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Монголын геологи, хайгуул-2019” чуулга уулзалтын үеэр шагнаж, алдаршуулна.

Бүрдүүлэх материал:

1.   Шагналд нэр дэвшүүлэх тухай байгууллагын албан бичиг;

2.   Хамт олны ажлын бүтээл /Шагнуулах үндэслэлийг тодорхой тусгах, ба ажлын үзүүлэлт, амжилт, судалгаа, тооцооны хамт/;

3.   Батлагдсан загварын дагуу гаргасан анкет/Маягт 1/;

4.  Онцгой амжилт гаргасан бол түүнийг гэрчлэх баримт бичиг, шийдвэрийн хуулбар /баталгаажсан/;

5.   Мэргэжлийн холбоодын удирдах зөвлөлийн хурлын тогтоол; /шаардлагатай тохиолдолд/;

6.   Шаардлагатай тохиолдолд бусад холбогдох байгууллагаас хамт олны талаар гаргасан дүгнэлт, саналыг хавсаргах.

Жич: Материалыг Зохион байгуулах зөвлөлийн гишүүдэд 2019.03.11-ний өдрийн дотор доорх хаягаар хүргүүлнэ үү.

“Хайгуулын шилдэг баг”

Холбоо барих:

Д.Хашбат                  99109116                  khashbat.d@gmail.com

М.Очирбат                99085258                  info@mmer.mn

Ч.Бямбажав            99667780                  geo.rudn@gmail.com

 

“Зураглалын шилдэг баг”

Холбоо барих:

Г.Мөнхзул                 99021250                  munkhzul_amg@yahoo.com

Г.Батзориг                99112640                  garvaabatzorig@yahoo.com

А.Намхайдорж        99080104                  namkhai0104@gmail.com

ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨЛ