Улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 42 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 98, Аи-92 автобензин 36, дизелийн түлш 40, ТС-1 онгоцны түлш 15 хоногийн нөөцтэй байна.
Өнгөрсөн 7 хоногт бөөний үнэ “Шунхлай” ХХК-ийн А-80 автобензин 230 төгрөг, Аи-92 автобензин 130 төгрөг, дизелийн түлш 150 төгрөг, “Ай Си Ай Си” ХХК-ийн Аи-92 автобензин 50 төгрөгөөр, Дархан-Уул аймагт А-80 автобензин 120 төгрөг, Аи-92 автобензин 20-50 төгрөгөөр буурсан байна.
Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр нэг тонн түүхий газрын тосны үнэ 407.63-469.78 ам.доллар буюу баррель нь 52.24-61.83 ам.доллар ($)-ын хооронд хэлбэлзсэн байна.