УУХҮЯ, “Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл” ТББ-аас олгодог  уул уурхайн салбарын дээд шагнал болох “Уул уурхайн алдарын од” одонгоор Маркшейдерийн холбооны хүндэт ерөнхийлөгч, Шинжлэх ухааны  доктор, профессор  Доржийн Дондов, Монголын ашигт малтмал, баяжуулагчдын холбооны хүндэт ерөнхийлөгч Мятавын Дамдинсүрэн нар шагнагдсныг өнөөдөр УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав гардуулан өглөө. Д.Дондов, М.Дамдинсүрэн нар нь Монгол Улсад уул уурхайн  салбарыг үүсгэн хөгжүүлэхөд  үнэтэй хувь нэмэр оруулсан Багануур нүүрсний уурхай зэрэг томоохон уурхайн бүтээн байгуулалтыг хөгжүүлж салбартаа 50 гаруй жилийн хөдөлмөрөө зарцуулсан туршлагатай  боловсон хүчнүүд юм.

Мөн “Mining journal” сэтгүүлийн сэтгүүлч Г.Идэрхангайг уул уурхайн салбарын чиглэлээр 10 орчим жил тасралтгүй сэтгүүл зүйн бүтээл туурвисан хөдөлмөрийг нь үнэлж, “Тэргүүний уурхайчин” цол тэмдэгээр шагнасныг гардууллаа.