Улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 32 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 85, Аи-92 автобензин 29, дизелийн түлш 28, ТС-1 онгоцны түлш 22 хоногийн нөөцтэй байна.

Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр нэг тонн түүхий газрын тосны үнэ 347.23- 442.36 ам.доллар/тн буюу баррель нь 44,50-58,22 ам.доллар ($)-ын хооронд хэлбэлзсэн байна.   

Өнгөрсөн 7 хоногт жижиглэнгийн үнэ Увс аймагт Аи-80 автобензин 45 төгрөг, Орхон аймагт Аи-95 автобензин 50 төгрөгөөр тус бүр буурсан. Баянхонгор, Булган аймгуудад дизелийн түлш 15-25 төгрөгөөр өссөн байна.  

Бөөний үнэ Шунхлай ХХК-ийн А-80 автобензин 90 төгрөг, Аи-92 автобензин 100 төгрөг, дизелийн түлш 50 төгрөг, Ай Си Ай Си ХХК-ийн А-80 автобезнин 150 төгрөг, Аи-92 автобензин 100 төгрөг, дизелийн түлш 200 төгрөгөөр тус бүр буурсан байна.