2019 оны Ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн 48.6.2-д заасны дагуу “дараа жилийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд, уулын ажлын төлөвлөгөөг батлагдсан зааврын дагуу 12 дугаар сарын 01-ний дотор” ирүүлнэ.

Энэ жилийн төлөвлөгөөг хүлээж авах хугацаа ажлын бус өдөр таарч байгаа тул Захиргааны ерөнхий хуулийн 33.4 Тоолох хугацааны эцсийн өдөр ажлын бус өдөр байвал түүний дараагийн ажлын өдөр уг хугацаа дуусна.”, болон Иргэний хуулийн 72.2 “Тоолох хугацааны эцсийн өдөр ажлын бус өдөр байвал түүний дараагийн ажлын өдөр уг хугацаа дуусна.” гэсэн заалтын дагуу Ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөөг хүлээж авах цахим программ 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 23 цаг 59 минут 59 секундэд хаагдах болохыг мэдэгдэж байна.

АМГТГ