Шатахууны жижиглэнгийн борлуулалтын үнэ
Улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 32 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 86, Аи-92 автобензин 36, дизелийн түлш 24, ТС-1 онгоцны түлш 20 хоногийн нөөцтэй байна.
2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн арилжаагаар “Brent” төрлийн газрын тосны үнэ тонн нь 457.55 ам.долл /баррель нь 60.22 ($)/, “WTI” төрлийнх 399.67 ам.долл /баррель нь 51.22($)/ ханштайгаар хаагдсан нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад “Brent” түүхий тос 9.4 хувиар, “WTI” төрлийн түүхий тос 10.19 хувиар тус тус буурсан байна.