Улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 33 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс  А-80 автобензин 82, Аи-92 автобензин 28, дизелийн түлш 29, ТС-1 онгоцны түлш 19 хоногийн нөөцтэй байна.

Жижиглэнгийн үнэ Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Булган, Төв, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудад А-80 автобензин, Аи-92 автобензин тус бүр 60 төгрөг, дизелийн түлш тус бүр 90-110 төгрөгөөр нэмэгдсэн байна.