Улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 33 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс  А-80 автобензин 90, Аи-92 автобензин 34, дизелийн түлш 27, ТС-1 онгоцны түлш 19 хоногийн нөөцтэй байна.

Жижиглэнгийн үнэ баруун бүсээр Завхан, Ховд аймгуудад А-80 автобензин 80 төгрөг, Аи-92 автобензин 90 төгрөг, дизелийн түлш 90 төгрөг, төвийн бүсээр Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Дархан-Уул аймгуудад А-80 автобензин 30-60 төгрөг, Аи-92 автобензин 60 төгрөг, дизелийн түлш 90 төгрөгөөр тус бүр өссөн байна. Улаанбаатар хотын хэмжээнд "Сод Монгол" ХХК-ийн А-80, Аи-95 автобензин нэмэгдээгүй, бусад ШТС-уудын хувьд А-80, Аи-92, Аи-95 автобензин тус бүр 60 төгрөг, дизелийн түлш 100 төгрөгөөр өссөн байна.