Улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 37 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс  А-80 автобензин 98, Аи-92 автобензин 34, дизелийн түлш 33, ТС-1 онгоцны түлш 31 хоногийн нөөцтэй байна.

Жижиглэнгийн үнэ орон нутагт Баян-Өлгий, Говь-Алтай, Орхон, Дундговь аймгуудад А-80 автобензин 30-120 төгрөг, Аи-92 автобензин 80-120 төгрөг, Баян-Өлгий, Говь-Алтай, Орхон аймгуудад дизелийн түлш 100-120 төгрөгөөр  тус бүр нэмэгдсэн байна.

Бөөний үнийн хувьд "Магнай Трейд" ХХК, "Мон Петэкс" ХХК," Ай Си Ай Си" ХХК-иудын дизелийн түлш 100-250 төгрөг, Ай Си Ай Си ХХК-ийн Аи-92 автобензин 100 төгрөг, Увс аймагт А-80 автобензин 80 төгрөг, Аи-92 автобензин 60 төгрөг, дизелийн түлш 90 төгрөгөөр тус бүр нэмэгдсэн байна.