Улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 38 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс  А-80 автобензин 128, Аи-92 автобензин 26, дизелийн түлш 38, ТС-1 онгоцны түлш 19 хоногийн нөөцтэй байна.

Өнгөрсөн долоо хоногт жижиглэнгийн үнэ Архангай аймагт А-80 автобензин 10 төгрөг, АИ-92 автобензин 50 төгрөг, АИ-95 автобензин 20 төгрөг, дизелийн түлш 50 төгрөг, Өвөрхангай аймагт А-80 автобензин 40 төгрөг, дизелийн түлш 80 төгрөг, Хөвсгөл аймагт А-80 автобензин 40 төгрөг, Төв аймагт  А-80 автобензин 40 төгрөг, дизелийн түлш 50 төгрөг, Дархан-Уул аймагт 70 төгрөг, Хэнтий аймагт А-80 автобензин 50 төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.