“Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Монгол  Улсын  Засгийн газрын  2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 258 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд агентлагийн бүх ажилтнуудын өргөтгөсөн хурлыг зохион байгуулж, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн  сахилга хариуцлага, дэг журамтай холбоотой асуудлаар тухайлсан үүрэг чиглэл өгч, тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.