Улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 33 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс  А-80 автобензин 48,  Аи-92 автобензин 29, дизелийн түлш 32, ТС-1 онгоцны түлш 43 хоногийн нөөцтэй байна.

Баруун бүсийн зарим аймгуудад жижиглэнгийн үнэ А-80 автобензин 70 төгрөг, АИ-92 автобензин 70 төгрөг, Дизелийн түлш 90 хүртэл төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.

Хангайн бүсийн зарим аймгуудад А-80 автобензин 80 төгрөг, АИ-92 автобензин 70 төгрөг, Дизелийн түлш 60 хүртэл төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.

Төвийн бүсийн зарим аймгуудад А-80 автобензин 50 төгрөг, АИ-92 автобензин 100 төгрөг, Дизелийн түлш 80 хүртэл төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.

Зүүн бүсийн зарим аймгуудад А-80 автобензин 70 төгрөг, АИ-92 автобензин 70 төгрөг, Дизелийн түлш 90 хүртэл төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.