ХБНГУ-ын зөвлөх үйлчилгээ, инженерчлэл, үйлдвэр ашиглалтад бэлтгэдэг “Инженеринг Доберсек” компани “Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл”-тэй хамтран дараах сэдвээр орчин үеийн шинэ техник, технологийн талаар танилцуулгыг хийнэ.

  • Төмрийн хүдэр баяжуулах, Фосфорит боловсруулах үйлдвэр, 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 10:00 цагт АМГТГ-ын 1-р байрны хурлын өрөө
  • Нүүрсний шахмал түлшний үйлдвэр, Нүүрс угаах үйлдвэр, 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 14:00 цагт АМГТГ-ын 1-р байрны хурлын өрөө

Тус компани нь төслийн ТЭЗҮ, зураг төслийг боловсруулж, үйлдвэрийг ашиглалтад өгөхөөс гадна хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх боломжийг танилцуулах тул холбогдох байгууллагуудын төлөөллийг хүрэлцэн ирэхийг урьж байна.