Ашигт Малтмалын Газар 
Захиргаа, Удирдлагын Хэлтэс Мониторингийн Тасаг

“Эрдэс баялагын бодлого, түүний хэрэгжилтийг үнэлэх дүгнэх шалгуур үзүүлэлтийг бий болгох, Ашигт Малтмалын харилцааны салбарын засаглалын үнэлгээ” сэдэвт үнэлгээний судалгаа

Эрхэм Таныг Эрдэс баялагын бодлого, түүний хэрэгжилтийг үнэлэх дүгнэх шалгуур үзүүлэлтийг бий болгох, Ашигт Малтмалын салбарын үйл ажиллагааг үнэлэхтэй холбоотой асуудлаар шинжээчээр оролцохыг урьж байна. 
Судалгааны дүнг зөвхөн тус Агентлагын дотоод ажил үүргийг шуурхай болгож, үйлчилгээг сайжруулах зорилгоор хэрэглэх тул та санал бодлоо чөлөөтэй илэрхийлнэ үү? Та асуултыг анхааралтай уншаад өөрийн үнэлгээнд тохирох хариулт буюу үнэлгээний харгалзах тоог дугуйлан тэмдэглэнэ үү. Тухайн асуултад хариулт өгөхийн зэрэгцээ нөхцөл байдлыг тодорхойлсон зарим шаардлагатай тайлбар өгч болохыг анхаарна уу.

Та энэхүү судалгааг онлайнаар бидэнд илгээхийг хүсвэл monitoring@mram.gov.mnхаягаар илгээнэ үү, бид хүлээн авснаа таньд мэдэгдэх болно. Таны  үнэлгээг зөвхөн дотоод хяналт, мониторингийн тасаг хүлээн авч таны нэр хаягийг нууцлах болно. 

Танд баярлалаа 
Таны ажил үйлст амжилт хүсье