Дэлхий дахинаа хүлээн зөвшөөрсөн "САЙН ТӨР БОЛ АВЛИГАГҮЙ ТӨР" гэсэн үзэл санааны дагуу "АВИЛГЫГ ТЭВЧЭГЧ ХАМТ ОЛОН БАЙХ"-ыг эрмэлзэн мэдэгдэж байна.

Улс орны хөгжил, иргэдийн төрд итгэх итгэлийг алдагдуулж байгаа хүчин зүйлсийг эерэг болгоход өргөсөн тангарагтаа үнэнч, ёс зүйтэй, хуулийн хүрээнд шударга ёсыг эрхэмлэн ажиллах Төрийн албан хаагч бидний идэвхи, оролцоо хамгаас чухал.

Авлига нь үндэсний эдийн засаг, гадаад хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн үр ашгийг бууруулах хүчин зүйл болох талтай бөгөөд түүний эсрэг тэмцэх, нийгэм, иргэдийн амьдралд үзүүлэх муу нөлөөг арилгахад төр засаг, Иргэний нийгмийн байгууллага, иргэдийн оролцоо, дэмжлэг туслалцаа, хамтын хүчин чармайлт юунаас ч илүү үнэтэй.

Иймд бид бүхний эрмэлзэж байгаа "АВИЛГЫГ ҮЛ ТЭВЧЭГЧ ХАМТ ОЛОН БАЙХ"-ыг дэмжиж, өөрийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллахыг салбарын нийт хамт олон болон авлигын эсрэг тэмцэхийг хичээн чармайж байгаа та бүхэнд Эрдэс баялаг, эрчим хүчний яамны хамт олноос мэдэгдэж байна.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

САЙД   Д.ЗОРИГТ