Монгол Улсын уул уурхайн салбарыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх, төрөөс баримтлах бодлогод эрдэмтэдийн санаа бодлыг оруулах, судлаач эрдэмтдийг үйлдвэр эрхлэгчидтэй холбох зэрэг олон талын зорилготойгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт Малтмалын Газраас “Уул уурхайн салбар – Хөгжлийн тулгуур” эрдэм шинжилгээний бага хурлыг 2011 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр “Их тэнгэр” цогцолборт зохион явууллаа. Хуралд нийт 34 эрдэм шинжилгээний өгүүлэл ирүүлснээс 7 ажил шалгарч сүүлийн шатанд илтгэл тавьж хэлэлцүүллээ. НСХэлтсийн Түлшний судалгааны тасгийн мэргэжилтэн Б.Улаанхүү, Ж.Нарангэрэл, Б.Баярсайхан нарын тавьсан

“МОНГОЛЫН НҮҮРСНЭЭС ШИНГЭН ТҮЛШ ҮЙЛДВЭРЛЭХ СУДАЛГАА” илтгэл тусгай байрны шагнал хүртлээ.

I байр

Б.Пүрэвтогтох, Х.Балсандорж, С.Батхишиг

“ШИВЭЭ-ОВООГИЙН УУРХАЙН НҮҮРСНИЙ ЧИЙГЛЭГИЙГ БУУРУУЛАХ БОЛОН МӨЧЛӨГ УРСГАЛ ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЭХ СУДАЛГАА, ҮР ДҮН”

II байр.

Ж.Дугаржав,

“НҮҮРСЭНД ӨРТӨГ ШИНГЭЭЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭХ ОНОВЧТОЙ ХУВИЛБАРУУД БА ХИМИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ НЬ”

Тусгай байр.

Б.Улаанхүү, Ж.Нарангэрэл, Б.Баярсайхан,

“МОНГОЛЫН НҮҮРСНЭЭС ШИНГЭН ТҮЛШ ҮЙЛДВЭРЛЭХ СУДАЛГАА”

“Уул уурхайн салбар – Хөгжлийн тулгуур” эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон Уул уурхайн шинжлэх ухааны нийт эрдэмтэн судлаач нартаа баяр хүргэж, цаашдын эрдмийн ажилдаа амжилт гаргахыг хүсье.