Монгол улсын тавдугаар буюу 2010 оны олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын нэгтгэл тайлан
Энэхүү тайланд Монголын уул уурхай болон газрын тосны үйлдвэрлэл, хайгуулын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжээс 2010 онд улсад төлсөн материаллаг төлбөр хийгээд Засгийн газар хүлээн авсан материаллаг орлогын ил тод, үнэн зөв байдлыг баталгаажуулсан юм.
2010 оны татварын жилд ашигт малтмалын компаниудын төлсөн төлбөр болон Засгийн газрын хүлээн авсан орлогын материаллаг дүнд, компани болон засгийн газрын бөглөсөн тайлангийн маягтад үндэслэн шинжилгээ хийсэн болно.