Манай шатрын баг алтан медаль хүртлээ

Монгол улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой, Монголын уурхайчдын өдрийг тохиолдуулан Уул уурхайн яам, Ашигт малтмалын газраас хамтран спортын олон төрөлтийн “Шилжин явах цом” уламжлалт ХҮIII дахь удаагийн тэмцээнийг “Буянт-Ухаа спорт цогцолбор”-т 4 өдөр амжилттай зохион явууллаа.

Эрэгтэй эмэгтэй сагсан бөмбөг, эрэгтэй эмэгтэй гар бөмбөг, шатар, ширээний одон бөмбөгийн гэсэн 4 төрлөөр явагдсан энэ тэмцээнд Ашигт малтмалын газар, “Актлабс Эйшиа”, “Алтайн Хүдэр”, “Арева-Монголиа”, “Ачит ихт”, “Бласт”, “Болд төмөр Ерөө гол”, “БорооГоулд”, “Геомин”, “Геосан”, “Гложекс”, “Гоби Эксплорейшн”, “Дархан-Булагтай элс”, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр, “Занаду Эксплорейшн”, “Их Говь энержи”, “Монполимет”, “Оюу Толгой”, “Хүннү Коал”, “Цайрт Минерал”, “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс МГЛ”, “Эрдэнэс Таван Толгой”, “Эрдэс холдинг” зэрэг байгууллага, компани, “Уул уурхайн үндэсний олборлогч” төрийн бус байгууллага зэрэг 24 байгууллага, аж ахуйн нэгжийн 700 орчим тамирчид оролцсон байна. Энэ үзүүлэлтээрээ өнгөрсөн жил Орхон аймагт болсон тэмцээнд 13 багийн 357 тамирчин оролцож байсантай харьцуулбал нэр хүнд, далайцаараа давж гарлаа.

Шатрын тэмцээний ерөнхий шүүгчээр шатрын их мастер Т.Батчимэг, ширээний одон бөмбөгийн тэмцээний ерөнхий шүүгчээр улсын шүүгч Д.Рагчаа, гар бөмбөгийн тэмцээний ерөнхий шүүгчээр улсын шүүгч Ж.Оюунбилэг, сагсан бөмбөгийн тэмцээний ерөнхий шүүгчээр улсын шүүгч Ж.Бямбаа гээд манай шилдэг шүүгч нар ажиллалаа.

Тэмцээний ивээн тэтгэгчээр “Эрдэнэс МГЛ”, “Эрдэнэс Таван толгой” ХХК-ниуд оролцлоо.

Шатрын тэмцээний ерөнхий шүүгчээр шатрын их мастер Т.Батчимэг, ширээний одон бөмбөгийн тэмцээний ерөнхий шүүгчээр улсын шүүгч Д.Рагчаа, гар бөмбөгийн тэмцээний ерөнхий шүүгчээр улсын шүүгч Ж.Оюунбилэг, сагсан бөмбөгийн тэмцээний ерөнхий шүүгчээр улсын шүүгч Т.Бямбадорж нар ажиллалаа.

Тэмцээний хаалтын ажиллагаанд Уул уурхайн яамны Уул уурхайн бодлогын хэлтсийн дарга Б.Нэргүй, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Батболд, АМГ-ын дарга Уул уурхайн хэлтсийн дарга Ц.Даваацэрэн, “Эрдэнэс МГЛ” компанийн хэлтсийн дарга Т.Билгээ, “Эрдэнэс Таван Толгой” компанийн газрын захирал Ц.Цэнгүүн, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн дэд захирал Д.Даваасамбуу нар оролцож эхний байрууд эзлэсэн багууд, тамирчдад цом, медаль, өргөмжлөл гардууллаа.

Шатрын тэмцээний дүн

Нэгдүгээр байр         Ашигт малтмалын газрын баг

Хоёрдугаар байр      “Эрдэнэт үйлдвэр” компанийн баг

Гуравдугаар байр      “Оюу Толгой” компанийн баг

Ширээний одон бөмбөгийн тэмцээний дүн

Нэгдүгээр байр         “Эрдэнэт үйлдвэр” компанийн баг

Хоёрдугаар байр       “Бласт” компанийн баг

Гуравдугаар байр      “Болд Төмөр Ерөө гол” компанийн баг

Гар бөмбөгийн тэмцээний дүн

Эрэгтэй

Нэгдүгээр байр         “Бласт” компанийн баг

Хоёрдугаар байр      “Алтайн Хүдэр” компанийн баг

Гуравдугаар байр      “Эрдэнэт үйлдвэр” компанийн баг

Эмэгтэй

Нэгдүгээр байр         “Бласт” компанийн баг

Хоёрдугаар байр      “Эрдэнэт үйлдвэр” компанийн баг

Гуравдугаар байр      Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн баг

Сагсан бөмбөгийн тэмцээний дүн

Эрэгтэй

Нэгдүгээр байр         “Эрдэнэт үйлдвэр” компанийн баг

Хоёрдугаар байр      “Эрдэнэс МГЛ”, “Эрдэнэс Таван Толгой” компаниудын

хамтарсан баг

Гуравдугаар байр      Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн баг

Эмэгтэй

Нэгдүгээр байр         “Бласт” компанийн баг “Эрдэнэт үйлдвэр” компанийн баг

Хоёрдугаар байр       “Эрдэнэс МГЛ”, “Эрдэнэс Таван Толгой” компаниудын

хамтарсан баг

Гуравдугаар байр      “Эрдэнэт үйлдвэр” компанийн баг

Багийн дүн

Нэгдүгээр байр         “Эрдэнэт үйлдвэр” компанийн баг, өргөмжлөл,

“Шилжин явах цом”, 3 000 000 төгрөг

Хоёрдугаар байр       “Бласт” компанийн баг, өргөмжлөл, 2 000 000 төгрөг

Гуравдугаар байр      “Алтайн Хүдэр” компанийн баг, өргөмжлөл, 1 000 000 төгрөг

Дөрөвдүгээр байр     Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн баг

Зургаадугаар байр   Ашигт малтмалын газрын баг

Шатрын тэмцээнд алтан медаль хүртсэн багийн бүрэлдэхүүн

  1. Д.Бэлэгбаяр, Уул уурхайн хэлтсийн мэргэжилтэн
  2. Б.Сүнжидмаа, Нүүрсний хэлтсийн мэргэжилтэн

Манай баг өнгөрсөн жил 13 баг оролцсон тэмцээнд эмэгтэй гар бөмбөгийн баг хүрэл медаль авч багаараа Тавдугаар эзэлж байсан бол 24 баг оролцсон энэ жилийн тэмцээнд Зургаадугаар байрт орлоо.