Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан баярын хурал, хүндэтгэлийн концерт  2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Соёлын төв өргөөнд болов.

Баярын хурлыг УИХ-ын гишүүн, Засгийн Газрын гишүүн, Уул уурхайн сайд Ц.Ганхуяг нээж Ерөнхий сайд Г.Алтанхуяг баяр хүргэж үг хэлсэн. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг сонсгож Улсын Их Хурлын дарга З.Энхболдын мэндчилгээг УИХ-ын даргын зөвлөх З.Нарантуяа уншиж танилцуулсан.

Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид “Уул уурхайн салбарын ололт амжилт” илтгэл тавьж Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба нар баяр хүргэн үг хэлж Монголын түлш, эрчим хүч, уул уурхайн ажилчдын ҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Ганболд “АПА менежмент” компанийн инженер Н.Ариунболдыг “Тэргүүний мастер” цол тэмдгээр шагнасан.

“Хөгжилд хөтөлсөн 90 жил” баримтат кино үзүүлж уурхайчдын хүндэтгэлийн концерт болсон.

“Тэргүүний уурхайчин” цол тэмдгээр ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуулийн эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирал, доктор Д.Гэрэлт-Од, “Гложекс холдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Батхүүгийн Мөнхбаатар, АМГ-ын Уул уурхайн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Жаргалнэмэх, ”БорооГоулд” ХХК-ний ахлах металл үрэгч П.Очирбат нарыг, “Уул уурхай-90 жил” Хүндэт медалиар Монголын экспортлогчдын холбооны тэргүүн Д.Галсандорж, Уул уурхайн яамны ахлах мэргэжилтэн Д.Дамба нарыг шагнасан..

Тэрчлэн ойн арга хэмжээг дэмжиж туслалцаа үзүүлсэн “Анхай интернэшнл”, “Сонор трейд”, “Занаду майнз”, “Aspire mine”, “Адамас майнинг”, “Хүннү Коул”, “SGS”, “Баян айраг”, “Эрдэнэ Монгол”, “Энержи ресурс” компаниудад дурсгалын зүйл гардуулсан.