Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тайлангаа чанартай гаргацгаая” сэдэвт сургалт
Монголын ОҮИТБС-ын ажлын алба, Ашигт малтмалын газартай хамтран уул уурхайн компаниудад 2012 оны тайлан гаргахтай холбогдуулан сургалт зохион байгуулах гэж байна.
Сургалт 2013 оны 2 дугаар сарын 6-ны өдөр 14.00-17.00 цагт Засгийн газрын 11-р байр буюу хуучнаар Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дугуй танхимд болно. Сургалтанд хамрагдах хүсэлтэй байгууллагууд 263709, 70110525, 88007870, 99061708 дугаарын утсуудад холбогдон бүртгүүлнэ үү.
Ашигт малтмалын газар,
Монголын ОҮИТБС-ын ажлын хэсэг, ажлын алба