Монгол, чехийн геологийн салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслол болов
Монгол, чехийн геологийн салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслол АМГ-т болов. Гэрээнд АМГ-ын дэд дарга Д.Үүрийнтуяа, Чех улсын Геологийн албаны гүйцэтгэх захирал Петр Микса нар гарын үсэг зурлаа.
Гурван жилийн хугацаатай байгуулж байгаа гэрээнд манай орны сонгосон талбайд 1:50000-ны масштабтай геологийн зураглал, геохимийн эрлийн ажлыг гүйцэтгэх түүний дотор Ховд аймгийн Мөнххайрхан, Зэрэг, Манхан сумын нутаг дэвсгэрт болон Монгол Алтай-50 талбайд 1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрэл хийх зэрэг томоохон ажил тусгагджээ. Гэрээнд монголын мэргэжилтнүүдийн мэргэжил, мэргэшлийг дээшлүүлэх зорилгоор хамтарсан сургалт зохион байгуулахаар мөн тусгажээ.
Энэхүү геологийн зураглал, ерөнхий эрлийн санхүүжилтыг чехийн тал хариуцахаар тохирсон байна.