Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 47.13 дахь хэсэг нэмсүгэй:
“47.13.Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу тогтворжуулах гэрчилгээ бүхий татвар төлөгчийн тухайд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тухайн гэрчилгээнд заасан хувь, хэмжээгээр ногдуулна.”
2 дугаар зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн “Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль,” гэснийг “Хөрөнгө оруулалтын тухай хууль,” гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 29, 30, 65 дугаар зүйл, 56 дугаар зүйлийн 56.1.6 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Хөрөнгө оруулалтын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.