Зарим ашигт малтмалын дэлхийн зах зээлийн үнэ, ерөнхий чиг хандлага
Алт. 2012 оны эхний 9 сарын алтны дундаж үнэ 1652,11 ам.доллар/унцийг 2013 оны мөн үеийн дундаж үнэ болох 1457,2 ам.доллар/унцитай харьцуулахад 11.8 %-р буурсан үзүүлэлттэй байна. 2012 оны 10 сараас эхэлсэн алт болон мөнгөний үнийн бууралт 2013 оны 8 сарын эх хүртэл үргэлжилсэн ч 8 болон 9-р сард бага зэргийн өсөлттэй гарлаа.
Оны эхний хагас жилийн алтны үнийн бууралтанд АНУ-н эдийн засгийн сайжирч буй үзүүлэлт, Энэтхэг болон бусад зүүн өмнөд Азийн улсуудын алтны хэрэглээний сул байдал сөргөөр нөлөөлж байсан.
Мөн Кипр улс 400 сая евро босгохын тулд алтыг их хэмжээгээр борлуулж эхлэх гэж буйг Европын холбооноос мэдэгдсэн нь алтны үнийн үргэлжилсэн бууралтад гол нөлөө үзүүлсэн.
2013 оны 3-р улирлын алтны дундаж үнийг 2-р улирлын дундаж үнэтэй харьцуулахад 6,09%-р буурсан үзүүлэлттэй гарсан. 2013 оны 10-р сард алтны дээд үнэ 1333, дундаж үнэ 1305, доод үнэ 1265,5 ам.доллар/ унци байна. Сүүлийн хэд хоногт алтны бодит хэрэглээ буурч эхэлсэн болон хөрөнгө оруулагчид цаашид дэлхийн зах зээлийн байдал яаж өөрчлөгдөхийг хүлээж эхэлсэн нь үнийн бууралтад нөлөөлж байна. Хятад улс нь богино хугацаат зээлийн хүүгээ нэмэгдүүлсэн тухай мэдээлэл гарч байгаа нь хөрөнгө оруулагчдыг эргэлзээнд оруулж улмаар түүхий эдийн үнийн бууралтад нөлөөлж эхэллээ. Гэвч Холбооны нөөцийн газрын бонд худалдан авалт нь алт болон бусад түүхий эдийн үнийг хэвийн байлгахад болон өсөхөд нөлөөлөх хандлагатай байна Цаашид богино хугацаанд алтны үнэ 1300-1350 ам.доллар/унцийн хооронд хэлбэлзэх хандлагатай байна.
АМ-н нэрс |
2012.01-09 сар хүртэлх дундаж үнэ |
2013.01-09 сар хүртэлх дундаж үнэ |
Өөрчлөлт |
Алт (Ам.доллар/унци) |
1652.11 |
1457.2 |
-11.80% |
Мөнгө (Ам.доллар/унци) |
31.06 |
24.84 |
-20.03% |
Зэс (Ам.доллар/тн) |
7967.05 |
7383.61 |
-7.32% |
Цайр (Ам.доллар/унци) |
1946.78 |
1910.67 |
-1.85% |
Хар тугалга(Ам.доллар/тн) |
2016.19 |
2152.1 |
6.74% |
Цагаан тугалга(Ам.доллар/тн) |
20947.11 |
22101.92 |
5.51% |
Молибдени(Ам.доллартн) |
29378.94 |
23177.33 |
-21.11% |
Гянтболд (Юань/тн) |
122852.14 |
132584.71 |
7.92% |
62%Fe(Ам.доллар/тн) |
130.66 |
135.51 |
3.71% |
2013он |
Дундаж үнэ |
Харьцуулалт |
Өөрчлөлт |
I улирал |
1630.44 |
|
|
II улирал |
1413.64 |
II/I |
-13% |
III улирал |
1327.54 |
III/II |
-6.09% |
(Эх сурвалж-kitco.com, metalprices.com )
2013он |
Алтны дундаж үнэ |
Харьцуулалт |
Өөрчлөлт |
I сар |
1670.95 |
|
|
II сар |
1627.5 |
II/I |
-3% |
III сар |
1592.86 |
III/II |
-2.13% |
IV сар |
1485.08 |
IV/III |
-6.77% |
V сар |
1413.5 |
V/IV |
-4.82% |
VI сар |
1342.36 |
VI/V |
-5.03% |
VII сар |
1286.72 |
VII/VI |
-4.14% |
VIII сар |
1347.1 |
VIII/VII |
4.69% |
IX сар |
1348.8 |
IX/VIII |
0.13% |
Мөнгө: 2012 оны эхний 9 сарын дундаж үнэ 31,06 ам.доллар/унцийг 2013 оны эхний 9 сарын дундаж үнэ 25,6 ам.доллар/унцитай харьцуулахад 20,03%-р буурсан үзүүлэлттэй байна. Энэ оны эхнээс 7 сар хүртэл мөнгөний үнэ буурсаар байснаа алтны үнийг даган 8 болон 9-р сард бага зэрэг нэмэгдсэн ч 3-р улирлын дундаж үнийг өнгөрсөн улирлын дундаж үнэтэй харьцуулахад 7,53%-р буурсан үзүүлэлттэй байна. 2013 оны эхний хагас жилийн байдлаар авч үзэхэд АНУ-н эдийн засгийн байдал сэргэж долларын ханш болон хөрөнгийн зах зээлийн байдал сайжирсан нь алтны эрсдлээс хамгаалах чанарыг буурахад нөлөөлж алт болон мөнгөний үнийн бууралтын гол нөлөө болсон. Мөн зах зээлийн тодорхойгүй байдлаас шалтгаалан их хэмжээний санхүүжилт үнэт металлын зах зээлээс буцсанаар үнэ өсөх боломж нь буурсаар байсан..
2013 оны 10 сард мөнгөний дээд үнэ 22,53, дундаж үнэ 21,72, доод үнэ 20,49 ам.доллар/унци байгаа бөгөөд цаашид алтны үнийн өөрчлөлтийг даган 21-23 ам.доллар унцийн хооронд хэлбэлзэнэ гэж шинжээчид үзэж байна.
2013он |
Дундаж үнэ |
Харьцуулалт |
Өөрчлөлт |
I улирал |
30.07 |
|
|
II улирал |
23.1 |
II/I |
-23% |
III улирал |
21.36 |
III/II |
-7.53% |
(Эх сурвалж-kitco.com)
2013он |
Мөнгөний дундаж үнэ |
Харьцуулалт |
Өөрчлөлт |
I сар |
31.11 |
|
|
II сар |
30.32 |
II/I |
-3% |
III сар |
28.79 |
III/II |
-5.05% |
IV сар |
25.19 |
IV/III |
-12.50% |
V сар |
23.01 |
V/IV |
-8.65% |
VI сар |
21.1 |
VI/V |
-8.30% |
VII сар |
19.71 |
VII/VI |
-6.59% |
VIII сар |
21.83 |
VIII/VII |
10.76% |
IX сар |
22.56 |
IX/VIII |
3.34% |
Зэс: 2012 оны эхний 9 сарын зэсийн дундаж үнэ 7967,05 ам.доллар/тн байсан бол 2013 оны эхний 9 сарын дундаж үнэ 7383,61 ам.доллар/тн болж 7,32 %-р буурсан үзүүлэлттэй байна.
-2012 онд дэлхийн зэсийн зах зээл дээр 340000 тн орчим зэсийн хомсдол үүссэн гэж Олон Улсын Зэс Судлалын Группээс (International Copper Study Group) мэдээлсэн байна. ICSG-н тооцоолсноор 202000 тн илүүдэлтэй байсан зэсийн зах зээл 343000тн-н хомсдолд ортлоо савласан ба энэ нь 2010 оноос хойшхи хамгийн их хэмжээний зэсийн хомсдол болсон байна. Зэсийн хомсдол үүсэхэд зэсийн боловсруулсан бүтээгдэхүүний өсөлтийн хязгаарлалт болон Хятадын зэсийн хэрэглээний өсөлт гол нөлөө үзүүлж байсан.
Гэвч 2013 оны эхнээс зэсийн зах зээл дээр илүүдэл үүсч эхэлсэн ба зэсийн илүүдэл үүсэхэд 2012 оны 10,11,12 сард боловсруулсан зэсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл нилээд нэмэгдсэн нь нөлөөлсөн гэж үзэж байна.
Ихэнх Хятадын хайлуулах үйлдвэрүүд 2-р сарын эхээр зэсийн баяжмал нөөцлөх үйл ажиллагаагаа зогсоосон. Цагаан сарын баяр болон Хятадын коммунист намын их хурлын дараа бүтээн байгуулалтын ажил эхэлж зэс болон бусад металлын үнэ нэмэгдэнэ гэсэн хүлээлт байсан ч Хятадын засгийн газраас үл хөдлөх хөрөнгийн салбарт шинэ хяналтын бодлого хэрэгжүүлэхээ зарласан нь хөрөнгө оруулагчдыг эргэлзээнд оруулсан ба зэсийн нөөцийн хэмжээ 3 сарын сүүлчээр Шанхайн бирж дээр 3%-р, ЛМБирж дээр 2875 тн-р нэмэгдэж 565350 тн болж байсан нь зэсийн эрэлт сул байгааг үзүүлж байсан.
2013 оны 3-р улиралд зэсийн үнэ нэмэгдэж байсан ч 2-р улирлын дундаж үнэтэй харьцуулахад 0,93% -р буурсан үзүүлэлттэй байлаа. Сүүлийн үед үнэт болон өнгөт металлын үнэ буурах хандлагатай болсон ба үүнд Хятадад зээлийн бодлого чангарч эхэлсэн нь нөлөөлж байна. Хятад улс нь эдийн засгийн өсөлтөө хэвээр байлгахыг хүсч байгаа ч үл хөдлөх хөрөнгийн салбар дахь өсөлтийг бууруулах хүсэлтэй байгаа нь мөн хөрөнгө оруулагчдыг эргэлзэхэд хүргэж байна. Богино хугацаандаа зэсийн үнэ нь 7000-7500 ам.доллар/тн-н хооронд хэлбэлзэнэ гэж шинжээчид үзэж байна.
2013он |
Дундаж үнэ |
Харьцуулалт |
Өөрчлөлт |
I улирал |
7927.23 |
|
|
II улирал |
7145.1 |
II/I |
-10% |
III улирал |
7078.5 |
III/II |
-0.93% |
(Эх сурвалж-metalprices.com)
2013он |
Зэсийн дундаж үнэ |
Харьцуулалт |
Өөрчлөлт |
I сар |
8048.77 |
|
|
II сар |
8070.02 |
II/I |
0% |
III сар |
7662.9 |
III/II |
-5.04% |
IV сар |
7202.97 |
IV/III |
-6.00% |
V сар |
7228.62 |
V/IV |
0.36% |
VI сар |
7003.51 |
VI/V |
-3.11% |
VII сар |
6892.51 |
VII/VI |
-1.58% |
VIII сар |
7181.88 |
VIII/VII |
4.20% |
IX сар |
7161.11 |
IX/VIII |
-0.29% |
Цайр. 2012 оны эхний 9 цайрын дундаж үнэ 1946,78 ам.доллар/тн-г 2013 оны мөн үеийн дундаж үнэ 1910,67 ам.доллар/тн-той харьцуулахад 1,85%-р буурсан.
2013 оны эхний хагас жилд Киприйн асуудал болон АНУ-н доллар ханш чангарснаас шалтгаалан цайрын үнэ нилээд хэмжээгээр буурсан. 2013 оны эхний улиралд Хятад улс эдийн засгийн байдлаа сэргээх шинэ арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй бөгөөд эсрэгээр үл хөдлөх хөрөнгийн салбарт шинэ бодлого хэрэжүүлэхээ зарласнаар түүхий эдийн зах зээл сэргэх итгэлийг бууруулсан. 2-р улирал нь түүхий эдийн борлуулалтын оргил үе байдаг ч цайрын хэрэглээ сул хэвээр байсан тул үнийн бууралт цаашид үргэлжилсэн. 2013 оны 8 сард хэрэглээгээ даган цайрын үнэ нэмэгдсэн ч 3-р улирлын цайрын дундаж үнэ 2,43%-р буурсан үзүүлэлттэй гарлаа.Сүүлийн үед нэмэгдэж байсан цайрын үнэ Хятад улсын мөнгөний нийлүүлэлтийн бодлого чангарах нь гэсэн мэдээллээс шалтгаалан 10 сарын 23-ны байдлаар 30 ам.доллар/тн-р буурсан. 2013 оны 1-8 сарын хооронд цэвэршүүлсэн цайрын нийт бүтээгдэхүүн 8633 сая.тн-д хүрсэн ба хэрэглээ нь 8593 сая.тн-д хүрснээр 70000тн цэвэршүүлсэн цайрын илүүдэл зах зээл байна гэж IZLSG (International Lead and Zinc Study Group)-с саяхан мэдээлсэн байна. Үнэт болон өнгөт металлын үнийн байдал нь цаашид хэрэгжүүлэх Хятад улсын мөнгөний бодлогын арга хэмжээнээс хамаарах нь тодорхой байна.
2013он |
Цайрын дундаж үнэ |
Харьцуулалт |
Өөрчлөлт |
I улирал |
2032.59 |
|
|
II улирал |
1840.1 |
II/I |
-9% |
III улирал |
1859.33 |
III/II |
1% |
(Эх сурвалж-metalprices.com)
2013он |
Цайрын дундаж үнэ |
Харьцуулалт |
Өөрчлөлт |
I сар |
2032.87 |
|
|
II сар |
2129.01 |
II/I |
5% |
III сар |
1935.9 |
III/II |
-9% |
IV сар |
1852.63 |
IV/III |
-4.30% |
V сар |
1828.76 |
V/IV |
-1.29% |
VI сар |
1838.92 |
VI/V |
0.56% |
VII сар |
1835.6 |
VII/VI |
-0.18% |
VIII сар |
1894.24 |
VIII/VII |
3.19% |
IX сар |
1848.17 |
IX/VIII |
-2.43% |
ХАР ТУГАЛГА:
2012 оны эхний 9 сарын хар тугалганы дундаж үнэ 2016,19 ам.доллар/тн-г 2013 эхний 9 сарын дундаж дундаж үнэ 2153,1 ам.доллар/тн-той харьцуулахад 6,74 %-р нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
АНУ-н үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үзүүлэлт сайн байснаас 2013 оны 2-р сарын эхээр хар тугалганы үнэ харьцангуй өндөр буюу 2400-2500 ам.доллар/тн-н хооронд хэлбэлзэж байсан. Гэсэн ч Хятадын цагаан сарын баяраас шалтгаалан 2-р сарын дундаас эхлэн голлох металлын хэрэглээ суларч эхэлснээр 2-р сарын 2 дахь хагасаас эхлэн хар тугалганы үнэ 2300 ам.доллар/тн-оос доогуур орсон. Энэ сард хар тугалга-цайрын уурхайнууд болон хар тугалганы хүчлийг машины акуммуляторт ашигладаг үйлдвэрүүдийн үйл ажиллагаа зогсолтын байдалд шилжсэн нь 2013 оны 1-р улирлын үнийн бууралтад нөлөөлж байсан. Хар тугалганы хэрэглээ нэмэгдэж 3-р улиралд үнэ нь нэмэгдсэн. 2013 оны 1-8 сарын хооронд цэвэршүүлсэн хар тугалганы нийт бүтээгдэхүүн 6992 сая.тн-д хүрсэн ба хэрэглээ нь 7050 сая.тн-д хүрснээр түүхий эдийн зах зээл 58000 тн цэвэршүүлсэн хар тугалганы хомсдолтой байна гэж IZLSG (International Lead and Zinc Study Group)-с мэдээлсэн. Энэ байдал нь хар тугалганы үнэ өсөхөд нөлөөлнө гэж шинжээчид үзэж байна.
2013он |
Хар тугалганы дундаж үнэ |
Харьцуулалт |
Өөрчлөлт |
I улирал |
2299.68 |
|
|
II улирал |
2053.7 |
II/I |
-11% |
III улирал |
2102.92 |
III/II |
2.40% |
(Эх сурвалж-www.lme.com)
2013он |
Хар тугалганы дундаж үнэ |
Харьцуулалт |
Өөрчлөлт |
I сар |
2339.84 |
|
|
II сар |
2375.8 |
II/I |
2% |
III сар |
2183.4 |
III/II |
-8.10% |
IV сар |
2029.8 |
IV/III |
-7.03% |
V сар |
2027.86 |
V/IV |
-0.10% |
VI сар |
2103.44 |
VI/V |
3.73% |
VII сар |
2047.91 |
VII/VI |
-2.64% |
VIII сар |
2172.86 |
VIII/VII |
6.10% |
IX сар |
2088 |
IX/VIII |
-3.91% |
Цагаан тугалга: 2012 оны эхний 9 сарын цагаан тугалганы дундаж үнэ 22101,92 ам.доллар/тн-г 2013 оны мөн үеийн дундаж үнэ 22101,92 ам.доллар/тн-той харьцуулахад 5,51 %-р нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа боловч 2013 оны эхний улиралд дэлхийн эдийн засгийн үзүүлэлт сул байсан тул цагаан тугалганы үнэ мөн буурсаар байна. Хятад улсад цагаан тугалганы үнэ нь тогтмол буурч байгаа бөгөөд хэрэглээ сул байгаа нь үнийн бууралтад нөлөөлсөөр байгаа бөгөөд зах зээлд оролцогчид ойрын хугацаанд үнэ нь нэмэгдэхгүй гэж үзэж байна.
2013он |
Цагаан тугалганы дундаж үнэ |
Харьцуулалт |
Өөрчлөлт |
I улирал |
24103.93 |
|
|
II улирал |
20888.47 |
II/I |
-13% |
III улирал |
21314.37 |
III/II |
2.04% |
(Эх сурвалж-www.lme.com)
2013он |
Цагаан тугалганы дундаж үнэ |
Харьцуулалт |
Өөрчлөлт |
I сар |
24651.3 |
|
|
II сар |
24320.5 |
II/I |
-1% |
III сар |
23337 |
III/II |
-4.04% |
IV сар |
21685 |
IV/III |
-7.08% |
V сар |
20719.7 |
V/IV |
-4.45% |
VI сар |
20261.4 |
VI/V |
-2.21% |
VII сар |
19583.5 |
VII/VI |
-3.35% |
VIII сар |
21620.4 |
VIII/VII |
10.40% |
IX сар |
22739.2 |
IX/VIII |
5.17% |
Moлибдени: 2012 оны эхний 9 сарын дундаж үнэ 29378,94 ам.доллар/тн-г 2013 оны мөн үеийн дундаж үнэ 23177,33 ам.доллар/тн-той харьцуулахад 21,11 %-р буурсан үзүүлэлттэй байна. Молибдени хэрэглэгчид зах зээлийг ажиглан худалдан авалт хийхгүй байгаа бөгөөд гол молибдений уурхайнууд тогтоосон хэмжээнд молибдений баяжмал гаргаж байна. Гэвч Биржүүд дээр болон Орос, Европын зах зээл дээр худалдан авалт хийгдэхгүй байгаа нь үнийн бууралтад ихээр нөлөөлж байна. Богино болон дунд хугацаандаа үнэ буурах хандлагатай байна.
2013он |
Молибдений дундаж үнэ |
Харьцуулалт |
Өөрчлөлт |
I улирал |
25185.6 |
|
|
II улирал |
23744.3 |
II/I |
-6% |
III улирал |
20602.1 |
III/II |
-13.23% |
(Эх сурвалж-www.lme.com)
Молибдени |
|
|
|
2013он |
Дундаж үнэ |
Харьцуулалт |
Өөрчлөлт |
I сар |
26131.8 |
|
|
II сар |
25030 |
II/I |
-4% |
III сар |
24395 |
III/II |
-2.54% |
IV сар |
24023.8 |
IV/III |
-1.52% |
V сар |
24119.1 |
V/IV |
0.40% |
VI сар |
23090 |
VI/V |
-4.27% |
VII сар |
20834.8 |
VII/VI |
-9.77% |
VIII сар |
20242.9 |
VIII/VII |
-2.84% |
IX сар |
20728.6 |
IX/VIII |
2.40% |
Гянтболд: 65%-ийн агуулгатай Гянтболдын хүдрийн 2012 оны эхний 9 сарын дундаж үнэ дундаж үнэ 122852,14 юань/тн-г 2013 оны мөн үеийн үнэ болох 132584,71 юань/тн-той харьцуулахад 7,92%-р нэмэгдсэн үзүүлэлттэй байна. 2012 онд захиалга бага байгаагаас ихэнх APT (ammonium paratungstate) үйлдвэрлэгчид нийт үйлдвэрийн хүчин чадлынхаа зөвхөн 50%-д үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд гянтболдын баяжмалын хэрэглээ маш бага байсан тул үнэ тогтмол буурсаар байсан.
2013 оны 3-4 сараас эхлэн гянтболдын хүдэр ба баяжмалын үнэ тогтмол нэмэгдэж байгаа ба үүнд зарим компаниуд гянтболдын баяжмалыг харьцангуй их хэмжээгээр худалдан авч байгаагаас зах зээл дээр үнэ нь өсөх хандлага бий болж байна. Гянтболдын баяжмалын үнэ нэмэгдэж байгаагаас APТ-ийн үнэ нэмэгдэж 183000-186000 юань/тн буюу 331-336 ам.доллар/тн-д хүрч байна. Сүүлийн үед Хятадын Гянтболдын зах зээл сэргэж байгаа бөгөөд Хятад улс Гянтболдын нөөцөө нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэхээ зарласнаар гянтболд нь энэ онд үнэ нь нэмэгдэж буй ганц түүхий эд болж байгаа ба цаашид ч үнэ нь нэмэгдэх хандлагатай байна.
2013он |
Дундаж үнэ, юань/тн |
Харьцуулалт |
Өөрчлөлт |
I улирал |
114476.03 |
|
|
II улирал |
133650.36 |
II/I |
17% |
III улирал |
149627.74 |
III/II |
11.95% |
(Эх сурвалж-www.lme.com)
Төмрийн хүдэр: 62%-ийн агуулгатай төмрийн хүдрийн хувьд 2012 оны 9 сарын дундаж үнэ нь 130,66 ам.доллар/тн байсан бол 2013 оны эхний 9 сарын дундаж үнэ 135,51 ам.доллар/тн болж 3,71 %-р нэмэгдсэн.
2012 оны 8 сарын сүүлч 9-р сарын эхээр төмрийн хүдрийн үнэ сүүлийн 3 жилд байгаагүй үнийн уналтанд орж 62% агуулгатай төмрийн хүдрийн үнэ 100,3 ам.доллар/тн хүртэл буурч байсан. 2012 оны 4-р улирлаас эхлэн Хятад улсын эдийн засгийн үзүүлэлт сайжирснаар гангийн хэрэглээ нэмэгдэж төмрийн хүдрийн үнэ нилээд өссөн.
-Хятадын цагаан сарын баяр хүртэл гангийн үйлдвэрүүд нөөцлөх худалдан авалтаа хийж байсан тул үнэ нэмэгдэж байсан ба энэ баярын дараагаар цаг агаар дулаарч барилга болон үйлдвэрлэлийн салбарын үйл ажиллагаа идэвхжиж эхлэхээр нийт түүхий эдийн үнэ нэмэгдэнэ гэсэн хүлээлт байсан боловч төмрийн хүдрийн худалдан авалт нэмэгдээгүй хэвээр байсан.
2013 оны 3 сард болсон Хятадын Коммунист Намын их чуулганаас 5 шинэ бодлого хэрэгжүүлэхээр болсны дотор үл хөдлөх хөрөнгийн салбарт хэрэгжүүлэх шинэ журам гаргасан нь Хятадын дотоодын зах зээл дээр төмрийн хүдрийн үнэ буурах гол шалтгаан болсон.
-Хятадын гангийн зах зээл 2013 оны эхний 2 улиралд их сул байсан нь төмрийн хүдрийн үнийн бууралтын гол нөлөө байсан.
Харин 2013 оны 3-р улиралд гангийн хэрэглээ нэмэгдсэнээр төмрийн хүдрийн үнэ 5,39%-р нэмэгдсэн.
Одоогийн байдлаар Хятад улсын төмрийн хүдрийн импортын зах зээл дээр захиалга бага байгаа нь үнийн бууралтад цаашид нөлөөлж болзошгүй байна. Бүхэллэг болон хорголжин төмрийн хүдэр нь боомтууд дээр хомсдолтой байгаа тул үнэ нь тогтвортой хэвээр байна. Төмрийн хүдрийн борлуулагчид зах зээл цаашид буурах хандлагатай гэж үзэж байгаа учраас худалдан авалт хийхгүй хүлээлтийн байдалд байгаа нь үнэ буурахад нөлөөлж байна.
2013он |
Дундаж үнэ |
Харьцуулалт |
Өөрчлөлт |
I улирал |
148.29 |
|
|
II улирал |
125.73 |
II/I |
-15% |
III улирал |
132.51 |
III/II |
5.39% |
(Эх сурвалж-www.asianmetal.com)
2013он |
62% агуулгатай төмрийн хүдрийн дундаж үнэ |
Харьцуулалт |
Өөрчлөлт |
I сар |
150.49 |
|
|
II сар |
154.64 |
II/I |
3% |
III сар |
139.84 |
III/II |
-9.57% |
IV сар |
137.39 |
IV/III |
-1.75% |
V сар |
123.97 |
V/IV |
-9.77% |
VI сар |
114.82 |
VI/V |
-7.38% |
VII сар |
127.19 |
VII/VI |
10.77% |
VIII сар |
136.87 |
VIII/VII |
7.61% |
IX сар |
133.83 |
IX/VIII |
-2.22% |