Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын ажлын хэсэг, ажлын алба “ОҮИТБС-ын төвийн бүсийн анхдугаар чуулган”-ыг Улаанбаатар хотноо 2013 оны 11 дүгээр сарын 12-ны Мягмар гаригт зохион байгуулах гэж байна.

Чуулганд Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр, Баянхонгор, Төв, Өвөрхангай аймгийн нутгийн удирдлага, иргэд, иргэний нийгмийн төлөөлөл, олборлох үйлдвэрлэлийн (газрын тос, ашигт малтмал, уран) компаниуд, ОҮИТБС-ын Үндэсний зөвлөл, Ажлын хэсгийн зарим гишүүд оролцоно.

 Чуулганаар дээрх аймгуудын олборлох салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашид баримтлах бодлого стратеги, ОҮИТБС-ыг орон нутагт хэрэгжүүлэх боломж, арга замыг хэлэлцэх ба орон нутгийн түвшинд төр, хувийн хэвшил, иргэн гэсэн олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, ил тод байдлын хэрэгжилтийг бодитой болгоход уг арга хэмжээ чиглэх юм.

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг хэрэгжүүлэхэд гурван талын тэгш оролцоог хангах нь чухал тул энэхүү арга хэмжээнд тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцоно уу. Оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүд 70110525, 263709 дугаарын утсаар холбогдож 11 сарын 8-ны дотор бүртгүүлнэ үү.

Ашигт малтмалын газар

Монголын ОҮИТБС-ын ажлын алба